Энэ цагийн эротик бүсгүйчүүдийн нэгэнд дуучин Нара зүй ёсоор орно. Үнэхээр ч мах шөлнөөс эхлээд мяраалиг хэрнээ тун ч эвтэйхэн биеэ авч явдагаараа тэр эрчүүдийн зүрх сэтгэлийг гижигддэг гэх юм билээ. Харин сүүлийн үед салбар салбарт хөл тавьж, хошуу дүрэх болсон тэрээр “NTV” телевизд ток шоуны хөтлөгчөөр ажиллаад багагүй хугацааг үдлээ. Ер нь энэ чиглэлээрээ заминалдахаар ч шийдсэн гэх тэрээр “Би мөрөөдлийн шуналтай хүн. Нэг зүйл эхлүүлсэн бол түүнийхээ ард гарахын төлөө шаргуу ажилладаг” хэмээн хэвлэлээр нэг зарласан удаатай. Тэгвэл түүний мөрөөдлийн шунал салбарт салбарт савчихаас эхлээд дуусашгүй их ажгуу.
Эх сурвалж: www.grandnews.mn