Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайдын нэрэмжит тэмцээн болно

Эрүүл мэндийн яам байгуулагдсаны 80 жилийн ой угтсан Эрүүл мэндийн сайдын нэрэмжит ЭМЯ-ны харьяа байгууллагуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн  тэмцээн маргааш 14.00 цагт Спортын төв ордонд эхэлнэ.  Тэмцээнийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа  үг хэлэх юм байна. Түүнчлэн Монгол Улсын төрийн дууллыг тамирчид хөгжөөн дэмжигчид хамтран дуулах гэнэ.  Мөн “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан “Тамирчны алдар” дуугаар мэндчилгээ дэвшүүлэх аж.  Дээрх тэмцээнд14 эмнэлэг, хоёр агентлагийн баг тамирчид оролцох юм байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж