МХБ 140 сая төгрөгийн арилжаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

МХБ 140 сая төгрөгийн арилжаа хийлээ

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 4,447 тоот арилжаагаар 25 компанийн 140,079,405 төгрөгийн 80,400 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 14897.53 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 120.30 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 84 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Ремикон” ХК 6,352,320  төгрөгийн 32,576 ширхэг хувьцаа, “Би ди сек” ХК 98,048,742 төгрөгийн 28,858 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж