Филармонийн уран бүтээлчид дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдээр үзэгч олныхоо алжаалыг тайлж, “Морин хуурын чуулга”-ын “Playing Love III” тоглолтоо энэ сарын энэ сарын 12, 13-нд толилуулсан юм.
Тэгвэл Улсын филармонийн симфони найрал хөгжмийн хамт олон энэ сарын 19, 20-нд 19.00 цагаас өөрийн байранд дэлхийн уран зөгнөлт киноны хөгжмийг тоглож, үзэгчдэд өргөн барихаар бэлтгэлдээ оржээ. Өмнө нь тоглогдож байсан ”CINEMA NIGHT” тоглолтоороо сонгодог хөгжим сонирхогч соёлтой залуусын танил болсон гоцлол хөгжимчин Б.Анарын найруулгаар тоглох энэхүү “CINEMA FANTASIA” тоглолтод 12-14 өвөрмөц содон хөгжмийн бүтээл үзэгчдийн хүртээл болох аж. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөг юм байна.
Г.ДАША