Эмэгтэйчүүдийн хорих ангид дуу хуурын цацал єргєв

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн хорих ангид дуу хуурын цацал єргєв

"Улаанбаатар чуулга"-ын хамт олон Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид хүмүүжиж буй бүсгүйчүүдийг баярлуулжээ. Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү тоглолтод тус чуулгын 15 хүний бүрэлдэхүүнтэй баг очсон байна. Энэ үеэр Монгол улсын гавьяат жүжигчин, уртын, дуучин Г.Хонгорзул "Уяхан замбуу тивийн наран" дуугаараа бүсгүйчүүдэд сэтгэлийн дэм хайрласан бол Соёлын тэргүүний ажилтан Д.Баасанжав "Дунгаамаа", "Аниймаа" зэрэг дуугаараа дуун цацал єргєжээ. Мөн ард түмнийхээ дунд дуучин Адарсүрэнтэй адил хоолойтой хэмээн хүндлэгддэг дуучин Г.Ганбат "Ээжийнхээ хайраар" дуугаа дуулж, бүсгүйчүүдийн сэтгэлийг хөвсөлзүүлэв. Ийнхүү тус ангид хүмүүжиж байгаа нийт 319 эмэгтэй нэг єдрийг дуу хууранд бялхаж єнгєрүүллээ.
П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж