Apple-ийг үүсгэн байгуулагч, орчин цагийн суут хүмүүсийн тоонд зүй
ёсоор багтагчдын нэг Стив Жобсыг ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс хойш
түүний бэлэвсэн эхнэр Лорин Пауэлл хэвлэлийнхэнтэйгээ огт харилцаагүй
байсан юм. Тэгвэл Лорин Пауэлл нөхрийнхөө бүтээлийг гудамжинд хүмүүс
хэрэглээд явж байхыг хараад бахархах сэтгэл төрдгөө өгүүлсэн байна.
"Ийш тийш орж гарч явахад хүмүүсийн чихэнд цагаан өнгийн чихэвч
байгааг харах надад сайхан санагддаг. Тэдгээрийг хүмүүсийг холбож буй
тэрхүү бүтээгдэхүүнийг нөхөр минь бүтээсэн гэж бодож сайхан. Хүссэнээ
хийж, дэлхийн түүхэнд ул мөрөө үлдээнэ гэдэг амьдралын утга учир" хэмээн
Лорин өгүүлжээ.
"Нөхөр минь хүмүүст хэрэглэхэд хялбар хэрнээ дотоод нөөц бололцоог
нээж өгөх тийм л зүйлийг бүтээхийг хүсдэг байсан. Түүний бүтээсэн гэмээр
ертөнцөд амьдарч байгаа минь сайхан санагддаг. Нөхрийнхөө бүтээлээр
хүрээлүүлж амьдрах шиг эрхэм зүйл юу билээ" гэж Лорин Пауэлл хэлсэн
байна.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn