УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулах үндэслэлгүй гэдгийг тус тойргийн хорооны дарга М.Баасандорж хэллээ. Дахин санал хураалтыг анхнаасаа 07-20.00 цагийн хооронд явуулахаар зарласан. Тойргийн хороо нь хууль зөрчсөн явдал байхгүй гэдгийг тэрбээр онцолсон юм. Мөн сонгогч болон намуудын зүгээс ирж байгаа элдэв гомдол, шүүмжлэлийг хуулийн дагуу харьяа хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн тул асуудлыг тэд шийднэ гэлээ. Дашрамд дурдахад, өнгөрөгч баасан гаригт тус тойргийн хорооноос хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр дахин санал хураалт болохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байсан билээ.
Тус тойргийн хороо нь одоо хуралдах гэж буй бөгөөд тус хурлаар сонгуулийн санал хураалтын дүнг эцэслэж, тогтоол гаргах юм байна.
Б.СҮХ