Б.Цогтгэрэлд мөнгөн торгууль ногдууллаа

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Б.Цогтгэрэлд мөнгөн торгууль ногдууллаа

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд халдсан хэрэгт сэжигтнээр татагдсан МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, мөнгөн торгууль ногдуулжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, 20 орчим сая төгрөгөөр торгохоор болсон байна. Шүүх хурлын дараа Б.Цогтгэрэл “Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандана” гэдгээ илэрхийллээ.

Анхан шатны шүүхээс Б.Цогтгэрэлийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутгасан байна. Сэжигтнээр татсан. Б.Цогтгэрэлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд саатуулан шалгаж байгаад Эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд түүнийг батлан даалтад гаргасан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж