Дэлхийн хоёр дахь том зах зээл гэгдэх Хятадын эдийн засгийн өсөлт энэ оны эхний гурван сарын байдлаар буурсан үзүүлэлттэй гарсан тухай ВВС мэдээлжээ. Энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хагас хүртэл тус улсын эдийн засгийн өсөлт 7.7 хувьтай байсан нь өмнөх улиралтай харьцуулахад 0,2 хувиар буурсан үзүүлэлт ажээ. Энэ нь Хятадын эдийн засаг цаашдаа ч эрчимтэй өснө хэмээн үзэж байсан шинжээчдийн таамаглалд хүрсэнгүй. Олон улсын ихэнх шинжээчид Хядатын эдийн эдийн засгийн өсөлтийг 2013 оны эхний улиралд 8,0 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байсан юм.
Эдийн засалтийн өсөлт саарсанд Хятадын шинэ удирдагчийн зүгээс ямар арга хэмжээ авах нь хүлээлт үүсгээд байна.
Э.АНХТУЯА