Jumper хэмээх
кинон дээр гардаг шиг хоромхон төдийд биеэ хэдэн миль газар оюун санааны хүчээр
зөөж байсан тохиолдол байдаг ажээ. Монголд ч зарим домог ярианаас газар
товчилдог хүний талаар сонсож байсан байх.
Тэгвэл
телепортаци гэж юу вэ? Өдгөө дэлхийд олон хүн оюун ухааны хүчээр телепортаци
хийхийг оролддог ажээ.
Телепортаци
гэдэг нь алс зайд оюун санааныхаа хvчээр биеээ зөөх гэсэн грек гаралтай vг юм.
Энэ нь цаг хугацаа ба орон зайг vл харгалзан оюун санааныхаа хvчээр өөрийн
биеийг шилжvvлэх буюу ямар нэгэн биетийн дундуур саадгvйгээр нэвтлэн гарахыг
хэлдэг байна.
Лондоны шидтэн хэмээгдэгч Франк Херне ба Чарлес Виллиамс нар олон хvмvvсийн
хамтаар нэгэн удаа сvнс дуудаж төлөг тавьж байтал гэнэт Жон Кинг ба тvvний охин
Кети нарын сvнс хvрэлцэн ирсэн ажээ.
Кети охин тэнд байгсадад vнэхээр ирсэн гэдгээ батлахын тулд ямар нэгэн зvйлийг
авчирхыг хvссэн байна. Тvvний дагуу тэнд байсан хvмуvс алдарт шидтэн Мисс
Гуппийг энд телепортацаар авчирхыг хvссэн ажээ.
Эцгийнхээ сvнсний эсэргvvцхийг ч vл тоон Кети охин хангинатал инээж дээрх
хvсэлтийг ёсоор болгохоо амалжээ.
Удалгvй тэдний сууж байсан ширээн дээр нэгэн хvнд зvйл хvчтэйгээр унахыг
сонссон хvмvvс айсандаа хашгиралдахад, зарим хvмvvс гvйлдэн яаралтай чийдэн
асаасан байна. Гэрэл ассан хойно харвал Мисс Гуппи ширээний голд нvдээ анин
суух бөгөөд тэрээр ямар нэгэн мэргэ төлөг хийж буй бололтой хагас унтаа байдалд
нэг гартаа харандаа, нөгөө гартаа цаас брьсан байлаа.
Тvvнийг зөөлнөөр хагас унтаа байдлаас нь сэрээвэл тэрээр ихэд гайхан эргэн
тойрноо харж хаана байгаагаа асууж, саяхан хvртэл өөрийнхөө зочны өрөөнд байсан
хэмээн ярьсан бөлгөө.
Тvvнийг гэрт нь хvргэж өгвөөс зочны өрөөнд нь нэгэн эмэгтэй ихэд айсан
байдалтай сууж байх бөгөөд тэрээр ярихдаа, "Бид хоёр саяхан хvртэл энд
хоёулаа сууж мэргэ төлөг хийж байсан бөгөөд, гэнэт ямар нэгэн их дуу чимээ гарч
Мисс Гуппи хий агаарт уусах мэт алга болж, тэдний сууж байсан өрөөний адарт
хэсэг vvл мэт зvйл манарсан" хэмээжээ.