Нэрт дуучин Psy “Happening” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо энэ сарын 13-ны өдөр Сөүл хотод хийв. Уг тоглолтод түүний 50 мянга орчим шүтэн бишрэгч цуглажээ. Тэрээр уг тоглолтдоо удаан хүлээсэн “Gentleman" хэмээх шинэ дуугаа дуулсан нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан байна.
Америкийн ABC телевиз түүний шинэ дууг "Gangnam Style” шиг дэлхийн дуу хөгжмийн ертөнцийг тэр чигт байлдан дагуулсан уран бүтээл болж чадах эсэхийг дүгнэхэд дэндүү эрт байна. Гэхдээ тэр хэмжээнд очиход хэцүү л болов уу” гэсэн дүгнэлт хийжээ. Psy-ийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр тэрээр Сөүлд долоо хоногийн турш шинэ уран бүтээлээ сурталчилсны дараа аялан тоглолтын ажилдаа ханцуй шамлан орох гэнэ.
Э.АНХТУЯА