Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргил “Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хийсэн мэдэгдэлд гайхаж байна. Сонгинохайрхан дүүргийн тойргийн хороо нь хууль зөрчсөн үйлдэл байхгүй. УИХ-ын 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд гаргасан тогтоол нь зөвхөн шинэ сонгууль эсвэл дахин сонгуульд хамаатай. /Жич: 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр УИХ-ын даргын захирамжаар гаргасан тогтоолын хоёрдугаар зүйлд “Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,1 дэх хэсэг, 45 дугаар зүйлийн 46,1 дэх хэсгийн 20.00 цаг гэснийг 22.00 гэж өөрчилсүгэй” хэмээн заасан байдаг аж/. Түүнээс биш дахин санал хураалтад хамаагүй. Тиймээс тойргийн хороог хууль зөрчсөн гэж үзэж болохгүй. Тойргийн хороо одоо хуралдах гэж байна. Энэ хуралдаанаас шийдвэр гарч, ялалт байгуулсан Д.Сумъябазарт түр үнэмлэхийг нь олгоно гэдэгт найдаж байна” гэлээ.
МАН-аас тойргийн хороо хууль зөрчөөгүй гэв
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр болсон дахин санал хураалттай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын Монгол Ардын намаас албан ёсоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАН-ын зүгээс УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороо нь хууль зөрчөөгүй, тиймээс дахин санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэлгүй гэж үзэж буйгаа тайлбарлав.
Ш.ЧИМЭГ