Шадар сайд гаргасан шийдвэрээ цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Шадар сайд гаргасан шийдвэрээ цуцалжээ

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгасан билээ. Иргэн П.Сэрсмаагийн өргөдлийн дагуу үүсгэсэн ийнхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн их суудлын хуралдааныг 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр  хийхээр товлосон байв. Гэвч хуралдаанд бэлтгэх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва тушаал гаргаж, Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон тухайгаа Үндсэн хуулийн цэцэд мэдэгдсэн байна.

Нэгэнт Үндсэн хуулийн зөрчлийн шинж арилж, иргэн П.Сэрсмаагийн өргөдлийн шаардлага хангагдсан тул дээрх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоож улмаар 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийхээр товлосон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан цуцлагдсан болохыг Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж