Алдаатай тогтоол гаргасан нь хариуцлага хүлээх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Алдаатай тогтоол гаргасан нь хариуцлага хүлээх ёстой гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар гишүүд намрын чуулганы завсарлагаанаар хийсэн ажлаа танилцуулсан байна. Мөн УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу СХД-ийн дахин санал хураалтын асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ удаагийн санал хураалт 22.00 цагт дуусах байсан ч 20.00 цагт хаах тухай шийдвэрийг тус тойргийн хорооноос гуравдугаар сарын 28-нд гаргажээ. Баянзүрх дүүргийн дахин санал хураалтыг Орон нутгийн сонгуультай давхцуулан нэг өдөр зохион байгуулах хүрээнд 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд УИХ-аас тогтоол гаргасан байдаг. Тогтоолд дахин санал хураалт дуусах хугацааг 20.00 байсныг 22.00 цаг болгож өөрчлөх тухай заасан байгаа. Тиймээс 26-р тойргийн хороо яагаад ийм шийдвэр гаргасныг тогтоож, СЕХ хариуцлага тооцох ёстой гэж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үзжээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрэв дахин санал хураалт хүчингүй болох юм бол дахин сонгууль зохион байгуулах талаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан байдаг. АН-ын гишүүд тойргийн хороог алдаатай тогтоол гаргаж, улсын мөнгө үр ашиггүй зарцуулсанд хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудалд анхаарал хандуулж, алдааг нь олж тогтоох байх” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж