&#34Голомт&#34 Морин хуурын чуулгын түнш боллоо

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

&#34Голомт&#34 Морин хуурын чуулгын түнш боллоо

4-р сарын 15-ны өдөр Монгол Улсын Морин хуурын чуулга болон Сайн сайхныг санхүүжүүлэгч уриатай Голомт банк хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.  Энэхүү хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр урлагаар дамжуулан Монгол түмэндээ оюун санааны боловсрол, соёл, өв уламжлалыг түгээх их үйлсэд түлхэц болно гэж Морин хуурын чуулгын албан ёсны түншээр сонгогдож буй Голомт банк үзэж байгаа юм. “Урлаг – сайн сайхан амьдралд хөтөлдөг” гэж францын их зохиолч Андре Моруа хэлсэн байдаг. Урлаг тэр дундаа хөгжим гэдэг хүний дотоод сэтгэлийг зөв төлөвшүүлж, соён гэгээрүүлэх юугаар ч орлуулашгүй аугаа зэмсэг юм. Тэгвэл Монголын урдаа барьдаг Морин хуурын чуулгын Монголын түүх соёл, нийгмийн амьдралд оруулах оюун санааны их бүтээн байгуулалтанд Голомт банк цаашид урт хугацаанд хамтран ажиллах гэнэ.  Монгол улсын Морин хуурын чуулга энэ 2013 онд үзэгч зон олондоо олон сайхан уран бүтээлээр бэлэг барих гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж