Нийслэлийн Удирдах зөвлөлийн гишүүд энэ сарын 19, 20-ны өдрийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгохоор шийдвэрлэжээ. Учир нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 26-29-нд болох ба энэ үеэр гадны 1000 гаруй зочид, төлөөлөгчид нийслэлд хүрэлцэн ирэх юм. Тиймээс энэ үеэр нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгах үүднээс дээрх шийдвэрийг гаргажээ.
Д.ЖАРГАЛ