Луйварчид хуурамч iPhone-ыг жинхэнээр нь сольж өгч байна

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Луйварчид хуурамч iPhone-ыг жинхэнээр нь сольж өгч байна

Хятадад “Apple” компанийн бүтээгдэхүүн болох iPhone ухаалаг гар утастай холбоотой олон тооны гомдол гарсан билээ. Эдгээрийн дийлэнх нь хуурамч iPhone-той холбоотойгоор үүссэн байжээ.

Хэрэглэгчид албан ёсны дэлгүүрүүдээс худалдаж аваагүйгээс хуурамч бүтээгдэхүүн худалдан авснаар тэдгээр бүтээгдэхүүн нь эвдрэх, бүрэн гүйцэп ажиллахгүй байх зэрэг доголдол гарсны дараа “Apple”-ын засварын төвд хандаж байсан байна.

Үүнтэй холбогдуулан “Apple” компани их хэмжээний зар сурталчилгаа цацаж, зөвхөн албан ёсны дэлгүүрээр үйлчлүүлж, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэхийг сурталчилснаар уг хэрэг эрс багасч байгаа аж.

Мөн Хятадын цагдаагийнхан хуурамч iPhone зарж байсан хэд хэдэн луйварчдыг илрүүлэн баривчилсан ба тэдгээрээс бүтээгдэхүүн худалдан авч хохирсон иргэдийн хохирлыг барагдуулж эхэлжээ.

“Wenzhou Apple” дэлгүүрийн эзэн л гэхэд 121 ширхэг хуурамч iPhone зарсан гэдгээ хүлээж, зарсан бүх хуурамч утсаа жинхэнэ iPhone утсаар сольж өгсөн байна.

“Apple” компанийн зүгээс цаашид ч хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй тэмцэхээ илэрхийлээд хэд хэдэн томоохон дэлгүүрүүдийг шалгуулахаар цагдаад өгөөд байгаагаа мэдэгджээ.

Т.ТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж