
Холливудын дуулиан шугианы эздийн нэг, алдарт жүжигчин Аль Пачино амьдралдаа хэзээ ч гэрлэж байгаагүй ч хэзээд дур булаам бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан нэгэн. Өдгөө 72 настай тэрээр өөрөөсөө 40 насаар дүү бүсгүй Льюсила Солатай хамт амьдрах болсоор багагүй хугацааг үдсэн ч гэрлэх эсэх нь одоо хэр нь тодорхойгүй хэвээр. Магадгүй тэр гэрлэх санал тавихгүй байж ч мэднэ…
Хосууд сүүлийн үед Италийн үзэсгэлэнт Ром хотод амарч байгаа гэнэ. Нэрт жүжигчнийг хаа явсан газар нь хүмүүс хүрээлж, орж гарсан газрынх нь үүдэнд цуглан хүлээх болсон гэнэ. Өчигдөр л гэхэд Ромын нэгэн зоогийн газарт оройн зоог барьсан хосууд ресторанаас гарах үед фенүүд нь тэднийг бүчин авчээ. Үргэлж олны анхаарлын төвд байж заншсан Паччино харин өөртэй нь мэндлэхийг хүссэн хүн бүртэй гар барьж, эелдгээр мэндчилсэн гэнэ.

