Энэтхэгт олон хүнийг хөнөөсөн аллага болжээ | News.MN

Энэтхэгт олон хүнийг хөнөөсөн аллага болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Энэтхэгт олон хүнийг хөнөөсөн аллага болжээ


Энэтхэгийн зүүн хэсэгт маоист бүлгийнхэн алан хядлага үйлдэж, зорчигч тээврийн галт тэргэнд тавьсан бөмбөг нь дэбэрснээс олон хүн үргэлсэн байна. Одоо мэдээлж байгаагаар бол 65 хүн амь үрэгдэж 200 гаран хүн шархадсан байна. Баруун Калькуттаас 150 км-ийн зайд болсон энэ  дэлбэрэлтийн улмаас зорчигчийн вагон карго тээврийн чингэлгийг мөн замаас нь гаргаж ихээхэн хохирол учруулжээ. Амьд үлдэгсдийн ярьж байгаагаар бол дэлбэрэлт болсноос гурван цагийн дараа л тэдэн дээр тусламжийн эхний хэсэг ирсэн байна. Харин төмөр замын цагдаагийн ажилтнууд болон бусад хүчний байгууллагынхан аврах ажиллагааг 10 цагийн дараа л сая эхлүүлсэн гэж байлаа. Одоогоор 10-аад хүнийг эрэн хайж байгаа аж. Иргэдийг аврах ажиллагаанд нислэг тэрэг оролцуулан ажиллаж байгаа ч ажил дуусах яагаа ч үгүй байна гэж цагийн өмнө АР агентлаг дамжуулж байв.

Энэтхэгийн  28 мужийн  20-д нь үйл ажиллагаа явуулж байгаа маоист бүлгийнхний дайчид энэ сарын эхээр иргэдийн сууж явсан автобус руу мөн дайрч 31 энгийн иргэн болон цагдаагийн ажилтнуудыг хөнөөж байсан юм. Тэдгээр бүлгүүдэд нийтдээ 20 мянга хүртэл дайчид багтдаг гэж орон нутгийн яам захиргааныхан баталж байгаа ажээ.

М.Наст
Эх сурвалж АР

Бичлэг үзэх…

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-28 85.125.249.211

hun am n shoroon tum tegsen murtoo amitnaas doloon dor guilgachin yaduu Enetheg Pakistan Hujaa zereg ulsiin hun am olon olnooroo uhej dald orj baival taarna Arabuudtai bol yarih yum baihgui bugdeeree gazriin hursnoos arilah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж