Алдарт “Mizuno” Монголд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Алдарт “Mizuno” Монголд зочиллоо

Японы алдарт “Мизуно” брэнд өнгөрсөн долоо хоногт Монголд албан ёсны нээлтээ хийлээ. Монголоосоо спорт хувцасны шилдэг брэнд “Mizuno”-г өргөн сонголттой худалдан авах боломжийг KGO компани спорт сонирхогчдод олгож байна. 

Алдарт “Mizuno” брэндийн түүхийг Rihachi Mizuno өөрийн төрсөн дүү Rizo Mizuno-той хамтран 1906 оноос бичиж эхлүүлсэн ба гэр бүлийн бизнесээс дэлхийн спортын түүхэнд бичигдэх хүртлээ алдаршсан “Mizuno” корпорацийг өдгөө 63 настай Akita Mizuno удирдаж байгаа юм. 2011 оноос тэрээр өөрийн төрсөн ахаасаа корпорацийн Гүйцэтгэх захирлын албыг авсан юм. Түүнээс өмнө “Mizuno”-г түүний ах Masato Mizuno толгойж байв. Masato Mizuno нь Японы үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Спорт ба байгаль орчны зөвлөлийн гишүүн, Монголын спортын лидер зүтгэлтнүүдийн дотны анд юм. Тэрээр 2020 оны Зуны олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулах эрхийг олж авчирах үүрэг хүлээн, өөрийн дүүдээ хоёр жилийн өмнөөс ажлаа хүлээлгэн өгчээ.

Монгол дахь “Mizuno” корпорацийн албан ёсны дистрибьютор IV хорооллын “Алтан төгрөг” дэлгүүрт байрлаж буй.

Шилдэг тамирчид, содон зочдоор үүдээ нээлгэж, өрхөө татуулсан “Mizuno” брэндийн Монгол дахь нээлтийн ёслолын зургийг сонирхоно уу.











NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж