1-р буюу O, (OO) бүлгийн цустай хүн
Тэдний сайн тал нь дэндүү цайлган ба
өөрт нь хандсан хүмүүст ямагт туслаж, дэмжихийг хүсдэг. Энэ зангаасаа болж
халаасаа хоосолдог. Урдаа зорилго тавьж түүнийг ямар ч аргаар хамаагүй
бүтээхийг эрмэлздэг. Ихэнхдээ удирдагч байхыг хүсдэг хүмүүс. Бусдаас тусламж
авахыг хүсдэггүй, мэдлэг, боловсрол, зөн совиндоо найддаг. Шулуун шударга занг
эрхэмлэдэг. Шударга зангаасаа болж олон дайсантай байдаг. Аливаа зүйлийн эвийг
олохдоо гаргууд. Найз нөхдөөр ямагт хүрээлүүлдэг. Гэхдээ өөртөө үнэнч хэдхэн
нөхөртэй. Бусдын дутагдлыг илэн далангүй хэлчихдэг дутагдалтай. Эвлэрдэггүй
зангаасаа болж өөртөө дайсан бий болгодог.
2-р буюу A, (AO) бүлгийн цустай хүн
Тэд тайван орчинд дуртай, бас
ганцаардлаас хамгийн их айдаг хүмүүс. Найз нөхдөөрөө хүрээлүүлэх дуртай
төдийгүй хамгийн үнэнч найз байж чаддаг. Гэрлэлтийг чухалд үздэг ч сонголт
хийхдээ тун няхуур, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, романтик хүмүүс. Тэдний
хамгийн сайн тал нь хайрлаж дурласан хүндээ насан турш үнэнч, бусдад баяр
баясгаланг бэлэглэгч, дурлалдаа үнэнч. Харин сул тал нь атаархуу, зөрүүд
зантай, заримдаа ойлгомжгүй зан ааш гаргадаг. Тэдний хайртай хүн 2-р бүлгийн
цустай бол амьдралаасаа жинхэнэ баяр баясгаланг мэдэрч чадна.
3-р буюу B, (BO) бүлгийн цустай хүн
Ийм хүмүүс уян зөөлөн зантай ч зарим
үед дэндүү дураараа загнаж, бусдыг гомдоож орхидог гэмтэй. өөрт таалагдсан
ажлыг бүтээхийн төлөө ямар ч бэрхшээлийг давж чаддаг. Дургүй ажлаа хичнээн
боломж байсан ч хийдэггүй. Заримдаа өөрийнхөөрөө байж чаддаггүй ба бусдыг
аялдан дагадаг муу зантай. Тэд тун илэн далангүй, яриа хөөрөө сайтай, энэ
байдлаараа бусдыг өөртөө татаж чаддаг. Мөнгөнд хэт харам. Энэ бүлгийн цустай
хүмүүс ихэвчлэн удирдагч, бусдыг байлдан дагуулагч байдаг. тэдний сул тал нь
мөнгөнд хэм харам загнадаг, хэр баргийн хүнд итгэдэггүй, зөвхөн өөрөө өөртөө
үнэнч гэсэн үзэл бодолтой. Тэдэнтэй илэн далангүй харьцаж, нөхцөл байдлаа
ойлгуулж чадвал таны санаанд оромгүй өгөөмөр зан гаргаж мэднэ.
4-р буюу AB бүлгийн цустай хүн
Энэ бүлгийн цустай хүмүүсийг хуучинсаг
үзэл бодолтой гэлцдэг. Тэд аливаа шинэ зүйлийг хүлээн авахдаа удаан. Эцсийн үр
дүнг харсны дараа итгэдэг. Тэд амьдарч байгаа орчноо өөрчлөх дургүй. Үнэхээр
тайван амгалан, төлөв төвшин хүмүүс. Тэдэнд ямар нэг ажил хариуцуулсан бол
санаа зовох хэрэггүй. Хүний итгэлийг бүрэн дааж чадахаар хариуцлагатай. 4-р
бүлгийн цустай хүнтэй гэр бүл болбол та эд хөрөнгө, мөнгө дутагдахын зовлонг
мэдрэхгүй. Харин эмэгтэйчүүд нь ялимгүй хөнгөмсөг байж мэднэ. Тэд бие хаа,
царай зүсээр бусад бүлгийнхнээс илт давуу онцлогтой. Ихэнхи нь эрлийз байдаг
талтай.