Дарга чинь дургүй болсноо илтгэх 5 шинж

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Дарга чинь дургүй болсноо илтгэх 5 шинж

Та ийм байдалд орсон юм биш биз?
Тэгвэл энэ байдлаас яаж гарч болох вэ?
Хамтран ажиллагсдын хүйтэн хөндий харц, тэдний таны утасны дуудлагаас зайлсхийх
байдал болон таны ар хударгаар хов жив ярих зэрэг нь ажлын орчны таатай уур
амьсгалыг эвдэж, таныг яахын аргагүй бухимдуулах шалтгааны нэг болж байна
уу.  Тэгвэл хамтран ажиллагсад, тэр дундаа таныг удирдах албан тушаалтан
танд дургүй болж байгааг илтгэх доорх 5 шинж тэмдэг илэрч буйг та сайтар
ажиглаж, энэхүү нөхцөл байдлаас хэрхэн гарах аргад суралцаарай. 


1.   Ажил хэргийн уулзалтын үеэр таны
дарга хэрвээ таныг чухал хүнд тооцож, хүндэтгэхгүй байвал өөрийн ширээн дээрээ
байгаа кофений аяга, гар утас зэрэг ярианд саад болж буй эл хуль, жижиг сажиг
зүйлсийг авч холдуулахгүй байх.

2.    
Таны танилцуулж буй ажил хэргийн
холбогдолтой зүйлийг энгийнээр хүлээн авч хамтран ярилцахын оронд хэрэг бишдэх
нь, энэ хүн юу л яриад байна даа  гэсэн байдлаар хүлээн авах,

3.    
Та ажил хэргийн чухал уулзалт,
ярилцлаганд аль хэднийнээ дуудагдахаа болих, энэ хүн байсан ч, байхгүй байсан ч
ялгаагүй гэсэн хандлагыг төрүүлэх,

4.  Таныг удирдах албан тушаалтан
таньтай нүүр тулан уулзах, эсвэл утсаар ярихаасаа илүүтэйгээр и-мэйлээр
харьцахыг илүүд үзэх,

5.   Одоогийн байгаа байдлаа сайжруулж
чадна гэсэн итгэлийг тань үл харгалзан таны ажлын тааруу гүйцэтгэлийг шууд
шүүмжлэх

Дээрх 5 дохио таныг тойрон эргэлдээд
байвал, аль болох нөхцөл байдлыг эерэг талруу эргүүлэх арга хэмжээ авах цаг
болсныг танд анхааруулж байна.  Өөрийгөө үнэ цэнэтэй хүн шүү гэдгээ
мэдрүүлэхийн тулд та асуудлаас гарч болох доорх аргуудаас туршаад
үзээрэй.   


 

  • Таны ажлын гүйцэтгэл дээр
    асуудал байгаа эсэхийг нэн түрүүнд шалга.  Өөрийн хариуцаж авсан ажил
    үүргээ даргынхаа хүссэн хэмжээнд хүртэл хийж чадахгүй байгаа бол үүнийг
    яаж сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй.  Ихэнх менежерүүд өөрийн
    хийх ёстой ажил үүргээ сайн биелүүлж чадахгүй байгаа ажилчдад дургүйцэх
    бөгөөд шүүмжлэлтэй хандаж эхэлдэг.
  • Таны ажлын гүйцэтгэл сайн
    байгаа хэдий ч та даргатайгаа зөрчилдөж болох юм.  Учир нь дарга нар
    ажлын талаарх нуршсан тайлагнал сонсохоосоо илүү бодит үр дүн юу байв
    гэдгийг л мэдэхийг хүсдэг.  Энэ нь даргынхаа дургүйцлиийг хүргэж, ад
    үзэгдэх шалтгаан болдог гэхэд хилсдэхгүй.  Тиймээс даргынхаа ааш зан
    болон ажлын хэв маягт тохируулан ажиллах нь зүйтэй.
  • Хэдийгээр таны ажлын гүйцэтгэл
    болоод ажиллах арга барил таны даргын ажлын арга барилтай тохирч байлаа ч
    даргынхаа шийдвэрлэж чадах асуудалд шууд оролцохгүй байх нь дээр. 
    Таны болон таны даргын хооронд үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ажлаа
    хэрхэн хөнгөвчлөх тал дээр даргынхаа саналыг сонсох гэх мэт шалихгүй
    зүйлийг асууж түүний дургүйцлийг бүү хүргэ.  Иймэрхүү төрлийн
    хандлагаас болж дарга чинь таныг өөрийгөө хэт дөвийлгөх юм уу өөрөөс нь
    ямар  нэг асуудлыг хайж байгаа мэтээр буруу ойлгож магадгүй.
  • Хэрвээ та дээрх зүйлүүдийг
    хэрэгжүүллээ ч  одоогийн ажиллаж буй албан газрынхаа удирдлагатай
    таарамж муутай байгаа бол ажлаа солиод бүхнийг шинээр эхлэ.

http://biznetwork.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж