“Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдана

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, МАН-ын гишүүдээс өргөн барьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцээд, энэ асуудлыг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ. Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаж, бүлэгт чиглэл өгөх юм байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Улстөрийн намуудын тухай хуулийг өргөн барьсантай холбогдуулан уг хуулийн зарим зүйл, заалтыг эргэн харах шаардлагатай гэж үзсэн байна. Тодруулбал, улстөрийн намын санхүүжилт, намын дотоод эрх, үүрэг зэрэг асуудлыг дахин нягтлах нь зүйтэй гэж үзжээ. 

Эвслийн бүлгийн хуралдаанаар мөн Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж