“Өнгөрсөн, одоо, ирээдүй” шинэ цомог эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

“Өнгөрсөн, одоо, ирээдүй” шинэ цомог эгшиглэнэ

“Монгол ньюс” мэдээллийн төвд хөгжмийн зохиолч, аранжировшик Болорхүүгийн “Өнгөрсөн, одоо, ирээдүй” дан хөгжмийн цомгийн баярт зориулсан хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд хөгжмийн зохиолч, аранжировшик Болорхүү, хөгжмийн зохиолч Долгион, дуучин Дашдондог, гитарчин Өөжгий, хөгжмийн зохиолч Энхбаяр, дуучин Чингис, продюссер Халиун нар оролцлоо. Хэдийгээр цомгийн ихэнх аязууд хөгжмийн өндөр боловсролтой, хөгжмөөс илүү ихийг хүсч мөрөөддөг хүмүүст зориулагдсан ч хүн бүхэн сонсоод байхаар сайхан монгол аялгуунууд ч бас  байгаа гэв. Буйр нуурын хөвөөн дээр зохиосон “Давалгаална”, “Энгийн даруу” гээд амралт, сайхан энерги өгөх аязуудыг та энэхүү цомгоос сонсож болох нээ. Монголын орчин үеийн рок попын хөгжлийн дан хөгжмийн төрөлд урам өгсөн “Өнгөрсөн, одоо, ирээдүй”  цомог нь нэрээрээ хүний амьдралаас гадна, хөгжмийн түүхийг харуулж өгч чадсан бүтээл  ажээ.  Энэ цомогт орсон зарим дууны гитарыг Өөжгий тогложээ.Өөжгий цомгийн тухай “Ирээдүйд хөгжсөн Монголын хүн бүр мэддэг болох хамгийн хүнд төрлийг барьж аван Монголын рок, попын урлагт луужин болохуйц цомог боллоо” гэж хэвлэлийн бага хурлын үер хэллээ.  Маргааш “River sounds”  night club-т 16.00 цагаас хөгжмийн зохиолч Болорхүүгийн  “Өнгөрсөн, одоо, ирээдүй”  цомгийн баяр болно. Тэнд жинхэнэ рок, попын одод чуулах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж