Цус сорогчийн тухай ном борлуулалтаараа тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Цус сорогчийн тухай ном борлуулалтаараа тэргүүллээ

“The New York Times” сониноос долоо хоног бүр хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг гаргадаг. Энэ долоо хоногийн жагсаалтыг алдарт зохиолч Charlaine Harris-ын “Dead in the family” ном тэргүүлжээ.
Энэхүү ном нь энэ сарын 4-нөөс худалдаанд гарч эхэлсэн ба эхний долоо хоногоосоо л олон зуун хувиар болрлогдсон шилдэг номын жагсаалтад орж ирсэн юм.
Charlaine Harris үл тайлагдах нууц, уран зөгнөлт ээдрээтэй зохиолоороо алдартай ба түүний энэхүү шинэ ном нь цус сорогчдын тухай өгүүлдэг аж.
Харин шилдэг борлуулалттай номын жагсаалтын хорёдугаарт Emily Giffin-ы “Heart of the matter” оржээ.
Douglas Preston болон Lincoln Child нарын хамтын бүтээл “Fever dream” ном гуравдугаарт орсон бол Scott Turow-ын “Innocent” ном дөрөвдүгээрт орсон байна.
Америкийн сэтгэл судлаач Alex Cross-ын тухай цуврал адал явдалт зохиол бичин нэрд гарсан James Patterson болон  “Manshare”, “Babydreams”, “Windfall” гэсэн гурван романаараа алдаршсан Maxine Paetro-гийн хамтын бүтээл болох “The 9th judgment” ном жагсаалтын тавдугаарт бичигджээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж