СХД-ийн дахин санал хураалт 08.00 цагт дууссан. Хэсгийн хороод саналаа тоолж эхэлсэн байна. Урьдчилсан байдлаар хоёр нэр дэвшигчийн саналын хувь ойролцоо явж байгаа юм байна. Энэ удаагийн сонгуульд хамгийн олон санал авсан нь УИХ-ын гишүүн болох боломжтой болох юм.
СХД-ийн дахин санал хураалтыг нийт 80 хэсгийн хороод явуулж байгаа бөгөөд эдгээр хэсгийн хорооны дүнг нэгтгэж, 26-р тойргийн хороонд нэгтгэх юм. Дахин санал хураалтын эцсийн дүн урьдчилсан байдлаар 22.00 цагийн орчимд гарч магадгүй аж.
Ш.ЧИМЭГ