
Лондонгийн олимпийн дараа тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн хүсэлтээр холбооны удирдлагын сонгуульт ажлаа хүлээлгэж өгсөн тул тус холбоо ийн шинээр удирдлагаа сонгож байгаа юм. Хурлаас мөн олимпийн аварга Э.Бадар-Ууганыг холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгосон бол Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн авч явах нь ээ.
Б.ЭНХ