УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт үргэлжилж байна. Санал авах хугацаа оройн 20.00 цагт дуусна. Санал хураалтын ирц тааруу, ялангуяа залуучуудын идэвхи сул байгаа тул СХД-ийн иргэд, сонгогчид та бүхнийг иргэний үүргээ биелүүлж саналаа өгөхийг уриалж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг СХД-ийн иргэний хувьд өнөөдөр 12 цагийн орчимд тус тойргийн хорооны 45 дугаар хэсэгт очиж саналаа өгчээ. Өглөө 07.00 цагаас санал хурааалт эхэлсэн бөгөөд Ерөнхий сайдыг саналаа өгч байх үед буюу 12 цагийн орчимд тус хэсгийн сонгогчдын ирц 20 гаруй хувьтай байлаа. Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдыг дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг Засгийн газрын тэргүүн энэ үеэр уриалсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Б.ЭНХ