Сонгогчдын ирц 25 хувь байна

Хуучирсан мэдээ: 2013.04.14-нд нийтлэгдсэн

Сонгогчдын ирц 25 хувь байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг УИХ-ын сонгуулийн 26 дугаар хорооны дахин санал хураалтын явцын талаар тус тойргийн хорооны нарийн бичгийн дарга Т.Батдорж 16.00 цагт мэдээлэл хийлээ. Тэрээр сонгогчдын ирц 25 хувьтай, нийт 179.824 сонгогч саналаа өгөхөөс 40 мянга гаруй нь саналаа өгөөд байна  гэлээ. Өмнө Сонгинохайрханчуудын сонгуулийн ирц идэвхгүй байна гэж байсан бол 12.00 цагаас хойш идэвх сайжирч байна гэлээ.  Тус тойрогт 80 хэсгийн хороонд 160 санал авах машин ажиллаж байгаа. Одоогоор саналын машин эвдэрсэн, гацсан ямар ч асуудал гараагүй гэлээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нар УИХ-ын гишүүний төлөөх дахин санал хураалтад өрсөлдөж байгаа билээ. Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж