
Хятадын Хенан мужийн хоёр иргэн H7N9 вирусаар өвчилсөн болох нь тогтоогдсоноор ийнхүү үндэсний хэмжээнд 51 хүн энэ өвчнөөр өвчлөн, эмнэлэгт эмчүүлж байна. Хятад улс даяар 11 хүн энэ вирусын улмаас нас барсан гэсэн мэдээлэл бий. Бээжин хотод гэхэд долоон настай охин энэ өвчнөөр өвчлөн эмчүүлж байгаа юм. Одоогоор түүний биеийн байдал тун хүнд байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ талаар яаралтай хурал зарлан хуралдуулж азийн орнуудад сэрэмжлүүлэг хүргүүлэхээр болсон билээ. Шувууны ханиадны шинэ вирусын анхны тохиолдол Хятадын зүүн хэсэгт өнгөрсөн хоёрдугаар сард бүртгэгдсэн юм. Хятадын эрүүлийг хамгаалах яамны мэдээлснээс үзвэл цаашид ч өсөх магадлал өндөр байгаа бөгөөд хот тосгодод энэ төрлийн мэдээлэл туйлын бага байгаагаас өвчлөл тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.