Сонгинохайрханчууд идэвхигүй байна

Хуучирсан мэдээ: 2013.04.14-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханчууд идэвхигүй байна

УИХ-ын 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтын ирц 14.00 цагийн байдлаар 26 хувьтай байна. Зургаан цагийн дараа /20.00 цагт/ санал хураалт дуусна. Гэвч санал хураалтын ирц хангалтгүй байна гэж тойргийн хорооноос мэдээлж байна. Дахин санал хураалтын урьдчилсан дүн болон ирцийн талаар 16.00 цагт мэдээлэл хийх юм.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нар УИХ-ын гишүүний төлөөх дахин санал хураалтад өрсөлдөж байгаа.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж