
Твитерчид сонгуульд хэн нэгнийг дэмж гэхээсээ илүү зүгээр л очоод саналаа өгөхийг уриалцгааж байлаа. Тухайлбал, “Сонгинохайрханыхан сонгуулиа идэвхитэй өгөөрөй. Сонгуулийн дүн МАН, АН-ын дүнгийн хурал байх болно. Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд ч бас хамаатай”, “Сонгинохайрхан дүүргийнхээн, саналаа өгөөгүй байж сүүлд нь голж молоод байхүй шүү”, “ Сонгинохайрханы сонгогчид одоогийн байдлаар 9000 хүрэхгүй хүн ирж саналаа өгөөд байна /13.00 цагийн байдлаар/”, “Эрхэм Сонгинохайрханчуудаа бидний татварын мөнгийг дэмий үрүүлээд байлгүй сонгуульдаа идэвхитэй оролцооч. Ийм сайхан өдөр салхилангаа л саналаа өгчих” гэхчлэн жиргэжээ.
Б.Энхмаа