&#34Lion Air&#34 компанийн онгоц далайд унажээ

Хуучирсан мэдээ: 2013.04.14-нд нийтлэгдсэн

&#34Lion Air&#34 компанийн онгоц далайд унажээ

Индонезийн Lion Air компанийн Boeing 737 онгоц бямба гаригт буулт хийхдээ  газардах зурваст бус далайд унажээ.

 Место происшествия

Фото: @fzair / Twitter

Онгоцонд зуу гаруй хүн байснаас 20 гаруй нь бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн талаар Associated Press агентлаг мэдээлэв. Онгоц ослын үеэр ноцтой гэмтэж, сүүл хэсэг нь бараг тасарсан байна. Австралийн ААР агентлагийн мэдээгээр онгоц орон нутгийн цагаар 15:00-д буулт хийхээр оролдсон бөгөөд ослын шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байна.

Jakarta Globe-ын мэдээлснээр 2011 оны аравдугаар сард мөн уг компанийн онгоц газар дахь зурвасаас гарч байсан гэнэ. Тэр нь Индонезийн зүүн хэсгийн Баликпапан хотод болсон явдал бөгөөд ослоор хэлмэгдсэн хүн байгаагүй ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж