
Орон нутгийн цагаар баасан гаригийн орой болсон “Лос Анжелес Лейкэрс” болон “Голден Стейт Варриорс” багийн хооронд болсон тоглолтын үеэр алдарт тоглогч Коби Брайнт ахиллесийн шөрмөстөө гэмтэл авч, талбайг чөлөөлсөн билээ. Харин АНУ-ын цагаар бямба гаригт түүний хөлний хагалгаа амжилттай болсон тухай “Лос Анжелес Таймс” сонинд мэдээлсэн байна.
Лейкерсийн бэлтгэлийн албаны дасгалжуулагч Гари Виттигийн ярьснаар Коби сарын дараа хөнгөн бэлтгэл хийж болох гэнэ. Гэхдээ түүнд бүрэн эдгээд талбайд гарах хүртэл 6-9 сарын хугацаа хэрэгтэй болох юм байна. “Бид түүнийг бэртлээ гээд сэтгэл санаагаар унахгүй байна. Бүх юмыг өөдрөгөөр харж байгаа. Ямар ч байсан halloween-ы баяр гэхэд талбайд гарах боломжтой болчихно” гэж Гари Витти ярьжээ. Тэгэхээр багаар бодоход Кобид бүрэн эдгэхэд зургаан сарын хугацаа шаардлагатай бололтой.


Сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд түүний карьер дуусахад тун ойрхон ирсэн гэж тайлбарлаж байгаа бол багийн андууд нь түүнийг дахин талбайд гарна гэдэгт итгэл төгс байгаа аж. “Тэр дахин талбайд гарах болно. Яг одоо тоглож байгаа сагсан бөмбөгчдөөс түүн шиг ур чадвартай сагсан бөмбөгчид бараг байхгүй. Тиймээс түүнийг дахин талбайд гарч, бөмбөг зална гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь тэр маш туршлагатай тамирчин” гэж Испанийн легионер Пау Газол ярьжээ. Коби энэ улиралд 27,3 оноо, 6 оновчтой дамжуулалт, 5.6 самбараас бөмбөг авалт дунджилж байгаа юм. Кобигийн хувьд улирал дууссанаар плей-оффын байрлалын төлөөх тэмцэл тун хүнд болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа билээ.
Б.СYX