Цөмийн сэдвээр олон улсын хурал болно | News.MN

Цөмийн сэдвээр олон улсын хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Цөмийн сэдвээр олон улсын хурал болно

Цөмийн энергийн газраас ОХУ-ын Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институттэй хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв-эгэл бөөмсийн физикээс нанотехнологи хүртэл” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 31-нээс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд  Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ Түүгээр цөмийн энергийн хөгжлийн хэтийн төлөв, Монгол Улсад судалж, ашиглаж буй өнөөгийн байдал, хэтийн төлөв, цөмийн физикийн судалгааны чиглэл, ураны хүдрийг боловсруулах, баяжуулах асуудал, цөмийн физикийн мэргэжилтнүүдийг бэлтгэх,  нанотехнологийн боловсрол, судалгаа, хөгжил болон ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институттэй хамтын ажиллагаа хөгжүүлэх зэрэг асуудлаар эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд илтгэл тавьж санал солилцох аж.

Олон улсын хуралд ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтын захирлын үүрэг гүйцэтгэгч профессор М.Г.Иткис, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор Н.А.Русакович тэргүүтэй эрдэмтэд болон ОХУ-ын Эрхүү хотын Дэлхийн царцдас судлалын хүрээлэнгийн төлөөлөгчид оролцож илтгэл тавих бөгөөд Монголын талаас Цөмийн энергийн газар, ШУА, ШУТСан, МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн судлаачид оролцох ажээ. Нээлтийн ажиллагаа 31-ний өдрийн 14 цагт МУИС-ийн дугуй танхимд болох ажээ.

Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.Freecall.mn 2010-05-28 182.160.33.173

Hizgaargui yarih erh chelee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж