
Нийслэлийн Багахангай дүүрэгт өнөөдөр /2013 оны 4 сарын 13-ны өдөр/ үүрийн 04.00 цагийн орчимд “Тамбов цэргийн химичид” ТББ-ынхан БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын захирал Б.Энхбатын гарын үсэг бүхий 6/1307 тоот бичгээр, Нийслэлийн Цагдаагийн дарга Баттөгсийн тушаалаар яваа гэгдэх 40-50 орчим цагдаагийн бүрэлдэхүүн бүхий хүмүүс Багахангай дүүрэгт байрлах Аеродромд 120 тонн орчим магнийн исэл нэртэй химийн хог хаягдлыг буулгасан байна. Энэхүү газар нь Багахангай дүүргийн ундны усны эх ундаргаас 100-хан метр зайтай байрладаг юм. Тиймээс уг асуудалтай холбогдуулан УИХ-ын 21-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд болон УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар өөрсдийн байр сууриа илэрхийлэн, БОНХЯ-нд шаардах бичиг хүргүүлэхээр болжээ.
Б.ЭНХ