улсын аварга шалгаруулах тэмцээний 12 дахь өргийн тоглолт өндөрлөхөд эрэгтэйчүүдийг их мастер Б.Гүндаваа, эмэгтэйчүүдийг ФИДЕ мастер У.Лхамсүрэн нар тэргүүлж байна. Тусгаар тогтнолын ордноо үргэлжиж буй эрэгтэйчүүдийн 53, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн УАШТ-ний шигшээ тоглолтын сүүлийн өрөг маргааш болж медальтнууд тодрох юм.
Тэмцээний 12 дахь өргийн тоглолтод их мастер Б.Гүндаваа олон улсын мастер Н.Баттулгыг хожиж тэргүүлэгчийн байраа алдсангүй. Их мастер Ц.Батчулуун арав, 2011 оны улсын аварга ФИДЕ мастер М.Гүнбаяр 9,5 оноогоор удаалж байна. ФИДЕ мастер, Г.Мөнхгал олон улсын мастер Б.Мөнгөнтуул нар адил найман оноотой дөрөв, тавдугаар байрт явна.
12 өргийн дараах байдлаар улсын хошой аварга, ФИДЕ мастер У.Лхамсүрэн 9,5 оноогоор тэргүүлж эхэллээ. Спортын мастер Б.Баярмаа олон улсын мастер Д.Янжиндуламтай тэнцсэнээр есөн оноотойгоор удаалж байна. 11 дэх өргийн дараа тэмцээнийг тэргүүлж байсан спортын мастер С.Сарантунгалаг энэ өрөгт ФИДЕ мастер, өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэд хожигдсоноор 8.5 оноотой гуравдугаар байрт явна. Олон улсын мастер Д.Янжинлхам 8,5, өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ 7,5 оноогоор тус тус дөрөв, тавдугаар байрт явна.
13 дахь өрөгт их мастер Б.Гүндаваа ФИДЕ мастер Г.Мөнхгалтай, 2011 оны улсын аварга ФИДЕ мастер М.Гүнбаяр олон улсын мастер Б.Мөнгөнтуултай гээд сонирхолтой, шийдвэрлэх тоглолтууд хүлээж байна.
Тэмцээний шийдвэрлэх сүүлийн өрөг маргааш 10.00 цагт болж, энэ оны улсын аваргын медальтнууд тодрох юм.
Энэхүү
тэмцээнээс эхний таван байрт шалгарсан шатарчдаас шигшээ багийг
бүрдүүлж ирэх зургадугаар сард БНСУ-ын Инчон хотноо болох Азийн танхимын
спортын наадамд оролцуулах аж.