Төрийн албан хаагчид чууллаа

Хуучирсан мэдээ: 2013.04.13-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид чууллаа

Яам, агентлагуудын төрийн албан хаагчдын чуулган өнөөдөр Буян-Ухаа цогцолбор боллоо. Энэхүү чуулганд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг болон Засгийн газрын бүх сайдуудаас гадна 6000 гаруй төрийн албан хаагчид оролцов.

Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд өөрсдийн салбарт хийж буй ажил болон төрийн бодлогыг ард түмэнд хүргэгч төрийн албан хаагчдын ёс зүй, нээлттэй, иргэнд хүрч ажиллах талаар илтгэл тавилаа. Төрийн албан хаагч нь төрийн бодлогыг иргэдэд хүргэх үйлчилгээний байгууллага учраас хүнд суртал, авлигал, хээл хахуулиас ангид байж, төрийн үйлчилгээний үүргээ ухамсартайгаар биелүүлэх ёстойг энэхүү чуулганаар онцолсон юм.

Ш.ЧИМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж