Өсвөрийн хөлбөмбөгчид эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.13-нд нийтлэгдсэн

Өсвөрийн хөлбөмбөгчид эхний хожлоо авлаа


Азийн

хөлбөмбөгийн холбооны 14-өөс доош насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээнд
оролцохоор Хонгконгийг зорьсон Монголын өсвөрийн шигшээ баг өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Макаогийн багтай хийж 7:0-ийн харьцаагаар ялалт байгууллаа. 

Азийн
хөлбөмбөгийн 14-өөс доош насныхны аварга шалгаруулах тэмцээнд нийт 43
улсын шигшээ багийн тамирчид найман хэсэгт хуваагдан өрсөлдөж буй юм.
Монголын багийн тухайд "Н" хэсэгт Япон, БНАСАУ, Хонгконг, Макаогийн
багтай сугалаа таараад байна. Тэмцээний хуваарийн дагуу Монголын
өсвөрийн хөлбөмбөгчид энэ сарын 14-нд Япон, 16-нд БНАСАУ, 17-нд
Хонгконгийн багтай тус тус тоглох хуваарьтай байна.

Азийн аваргад оролцож буй Монголын шигшээ багийн ахлагчаар Монголын хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, дасгалжуулагчаар спортын мастер Л.Донтор, багийн менежерээр С.Жаргал, туслахаар спортын мастер Д.Батболд нар ажиллаж  байна.

Манай шигшээ баг маргааш Японы багтай тоглох бөгөөд тус багийн хувьд хэсгийн эхний тоглолтоо Макаогийн шигшээтэй хийж 12:00-ийн харьцаагаар ялалт байгуулсан байна. Мөн энэ хэсэгт БНАСАУ-ын баг Хонгконгийн шигшээг 5:0-ийн харьцаагаар буулган авснаар хэсгийн эхний хожлоо авчээ.

С.ЦЭЛМЭГ

Монголын өсвөрийн шигшээ багийн ахлагч А.Мөнх-Оргил Макаогийн багийн хаалганд 15 дахь минутанд гоол оруулжээ.

Өсвөрийн хөлбөмбөгийн шилдэг багуудын нэг "Дэрэн" клубын тоглогч Г.Хишигдорж Макаогийн багийн хаалганд 28 дахь минутанд гоол оруулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж