УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл. Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэнэ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Оюутолгой ордыг ашиглах гэрээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцооны талаарх асуулга"-ын хариуг сонсох,

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад тавьсан "Монгол Хөөмийн дуулах урлагыг хамгаалах, хөгжүүлэх талаар хэрэгжүүлж буй бодлого, уг асуудлаар үүсээд байгаа нөхцөл, байдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх асуулга"-ын хариуг сонсох;

Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Д.Оюунхорол нараас Эрүүл мэндийн сайдад тавьсан "Эх, нялхсын эндэгдлийг бууруулах, төрөх эмнэлгүүдийн ачаалал, төсөв, хангамж, эмч, мэргэжилтний тоо, чадварын талаар хэрэгжүүлж буй бодлогын талаарх асуулга"-ын хариуг сонсох,
Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханаас Монгол Улсын Ерөнхий сайдад, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Су.Батболд нараас Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, сайдад тавьсан "Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга"-ын хариуг сонсох юм.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж