Мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн ажиллахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2013.04.13-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн ажиллахыг хүслээ

УИХ-ын Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа нийт хэвлэл
мэдээллийн байгууллагын удирдлагуудад хандан дөрөвдүээр сарын 12-ны өдөр
албан тоот илгээлээ.

Уг албан
тоотод, “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын дарга З.Энхболд
болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нартай холбоотой
“З.Энхболд, Х.Баттулга нар засаг булаацалдаж эхэллээ” сэдэвтэй бодит
үнэнд үл нийцэх гүтгэлэг мэдээлэл цацагдаж байна. Аливаа мэдээлэл нь
бодит үнэнийг агуулсан, эх сурвалжийн нотлох тайлбар, баримттай байх
ёстой.

Иймээс хэвлэл
мэдээллийн байгууллагууд ийм гүтгэлгийн чанартай мэдээлэл нэвтрүүлэхгүй
байж мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн, зөвхөн үнэнийг мэдээлэх үүргээ
ухамсарлан ажиллана гэж найдаж байна” гэж
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж