2013 оны насанд хүрэгчдийн шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Тусгаар тогтнолын ордонд үргэлжиж байна. Эрэгтэйчүүдийн 53, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн тэмцээний шигшээ тоглолт өндөрлөхөд хоёр өрөг үлдлээ.
Үдээс өмнө 11 дэх өргийн тоглолт өндөрлөхөд эрэгтэйчүүдийг их мастер Б.Гүндаваа 9,5 оноогоор тэргүүлж байна. Их мастер Ц.Батчулуун ес, ФИДЕ мастер М.Гүнбаяр 8,5 оноогоор удаалж байна.
Эмэгтэйчүүдийг 11 өргийн дараах байдлаар спортын мастер С.Сарантунгалаг, спортын мастер Б.Баярмаа, ФИДЕ мастер У.Лхамсүрэн нар 8,5 оноогоор тэргүүлж байна. Олон улсын мастер Д.Янжиндулам, ФИДЕ мастер, өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ нар дөрөв, тавдугаар байрт явна.
Тэмцээний 12 дахь өрөг 15.00 цагт болж, маргааш 10.00 цагаас сүүлийн өрөг тавигдсанаар энэ оны улсын аваргын медальтнууд тодорно.
Энэхүү
тэмцээнээс эхний таван байрт шалгарсан шатарчдаас шигшээ багийг
бүрдүүлж ирэх зургадугаар сард БНСУ-ын Инчон хотноо болох Азийн танхимын
спортын наадамд оролцуулах аж.
11 дэх өргийн тоглолтын харьцаа болон ерөнхий дүнг хүснэгтээс харна уу.
Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛ