“Гэгээн муза-2009” наадмын нэр дэвшигчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

“Гэгээн муза-2009” наадмын нэр дэвшигчид тодорлоо

Оны шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн муза-2009” наадам энэ сарын 27-нд болох гэж байна. Наадмын зохион байгуулагчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр “Гэгээн муза-2009” наадамд нэр дэвших уран бүтээлүүд болон уран бүтээлчдийг нэрлэлээ. Наадамд нийслэлийн болох орон нутгийн театруудын 2009 онд шинээр бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон 10 жүжгийн 50 гаруй уран бүтээлчид өрсөлдөхөөр болсон байна. Наадам драмын болон хөгжимт жүжиг гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах бөгөөд нийт 17 номинациар шилдгүүдээ шалгаруулах аж. Энэ жилийн хувьд жүжгийн шилдэг бүжиг дэглээч гэх номинацийг нэмсэн байна. Энэ жилийн наадмын Гранпри шагналын цомыг амжилт бүтээл, аз хийморь бэлэгддэг болор эрдэнийн суурьтай, 999 сорьцын шижир алтаар бүрсэн муза цомыг шилдгүүддээ гардуулах гэнэ. Наадам энэ сарын 27-нд 19.00 цагаас улаан хивсний ёслолоор эхлэх юм. Улаан хивсний ёслолд уран бүтээлчид болор эрдэнээр ичж, монгол үндэсний хувцасны хэв загварыг хадгалсан даашинз, хослолоор гангарах аж. “Гэгээн муза-2009” наадамд нэр дэвшиж буй уран бүтээлчдийг танилцуулж байна.
Драмын төрөлд:

"Эхнэрээ зээлээч" /УДЭТеатр/
"Харамсалтай нь хайртай" /Өвөрхангай аймгийн ХЖТеатр/
"Харамсалтай нь хайртай" /"Өнгөт инээд" хамтлаг/
"Надтай яриач ээж ээ" /Баянхонгор аймгийн ХЖТеатр/
"Аянгын бороо" /Х-түц хамтлаг/
"Би эр хүнд хайртай" /"Хувьсал" продакшин/

Оны шилдэг жүжгийн зохиолч:

Х.Наранжаргал "Харамсалтай нь хайртай" жүжгээр
Ч.Ганхуяг "Эхнэрээ зээлээч" жүжгээр
Х.Бат-Өлзий "Надтай яриач ээжээ" жүжгээр
С.Жаргалсайхан "Би эр хүнд хайртай" жүжгээр

Оны шилдэг жүжгийн найруулагч:

Ч.Найдандорж "Аянгын бороо" жүжгээр
Б.Баатар "Эхнэрээ зээлээч" жүжгээр
Н.Наранбаатар "Би эр хүнд хайртай"

Оны шилдэг тайзны зураач:

Н.Болор-Эрдэнэ "Аянгын бороо" жүжгээр
О.Баярмагнай "Харамсалтай нь хайртай" жүжгээр
Ж.Болортүвшин "Эхнэрээ зээлээч" жүжгээр
Т.Ганхуяг "Би эр хүнд хайртай" жүжгээр

Оны шилдэг эрэгтэй гол дүр:

Ц.Төмөрбаатар "Аянгын бороо" жүжгийн Жоу Фү Юаны дүрээр
Г.Золбоот "Харамсалтай нь хайртай" жүжгийн Төмөрийн дүрээр
Г.Мягмарнаран "Эхнэрээ зээлээч" жүжгийн Амбаагийн дүрээр
Г.Эрхэмбаяр "Эхнэрээ зээлээч" жүжгийн Ганаагийн дүрээр

Оны шилдэг эмэгтэй гол дүр:

У.Уранчимэг "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Эсмеральдийн дүрээр
Г.Отгонцэцэг "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Эсмеральдийн дүрээр
Ц.Баясгалан "Шар тэнгисийн тарчлаан" жүжгийн Сарнай дүрээр
Д.Буянтогтох "Бодончир сэцэн" жүжгийн Алунгоо эхийн дүрээр

Оны шилдэг эмэгтэй туслах дүр:

    И.Одончимэг “Аянгын бороо” жүжгийн Жоу Фү Юаны дүрээр
    С.Өлзийхүү “Харамсалтай нь хайртай” жүжгийн Төмөрийн дүрээр
Н.Ариунаа "Харамсалтай нь хайртай" жүжгийн Оюуны дүрээр
Т.Хулан "Эхнэрээ зээлээч" жүжгийн Эхогийн дүрээр.
Д.Долгорсүрэн "Надтай яриач ээжээ" жүжгийн Солонгын дүрээр
У.Уранчимэг "Би эр хүнд хайртай" жүжгийн Ундармаагийн дүрээр
Ж.Оюундарь "Би эр хүнд хайртай" жүжгийн Чимгээгийн дүрээр

Оны шилдэг эрэгтэй туслах дүр:

Л.Баттулга "Аянгын бороо" жүжгийн Луй Гүгийн дүрээр
Т.Бархүү "Аянгын бороо" жүжгийн Жоу Пиний дүрээр
Г.Мягмарнаран "Харамсалтай нь хайртай" жүжгийн Ганбатын дүрээр

Оны шилдэг эмэгтэй туслах дүр:

С.Сарантуяа "Аянгын бороо" жүжгийн Ши Пиний дүрээр
ГНарансолонго "Аянгын бороо" жүжгийн Си Фанигийн дүрээр
Т.Хулан "Харамсалтай нь хайртай" жүжгийн Мөрөнгийн дүрээр
А.Номинчимэг "Харамсалтай нь хайртай" жүжгийн Мөрөнгийн дүрээр
Ц.Баясгалан "Эхнэрээ зээлээч" жүжгийн Жавзангийн дүрээр

Хөгжимт жүжгийн төрөлд:
"Парисын дарь эхийн сүм" /УДЭТеатр/
"Шар тэнгисийн тарчлаан" /УДЭТ/
"Бодончир сэцэн" /Говьсүмбэр аймгийн "Боржингон" театр/

Оны шилдэг жүжгийн зохиолч:

Б.Галаарид "Шар тэнгисийн тарчлаан" жүжгээр
Д.Төрбат "Бодончир сэцэн" жүжгээр

Оны шилдэг жүжгийн найруулагч:

Н.Наранбаатар "Парисын дарь эхийн сүм" жүжгээр
Б.Мөнхдорж "Шар тэнгисийн тарчлаан" жүжгээр

Оны шилдэг тайзны зураач:

Т.Ганхуяг "Парисын дарь эхийн сүм" жүжгээр
Т.Аянга "Шар тэнгисийн тарчлаан" жүжгээр

Оны шилдэг хөгжмийн зохиолч:

С.Гантөр "Парисын дарь эхийн сүм" жүжгээр
Б.Мөнхболд "Шар тэнгисийн тарчлаан" жүжгээр
Дашням "Бодончир сэцэн" жүжгээр

Оны шилдэг бүжиг дэглээч:

Т.Төгсөө "Парисын дарь эхийн сүм" жүжгээр
Э.Алтанзул "Бодончир сэцэн" жүжгээр Оны шилдэг эрэгтэй гол дүр
Г.Эрхэмбаяр "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Квазимодын дүрээр
С.Болд-Эрдэнэ "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Квазимодын дүрээр
П.Цэрэндагва "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Фролло хамбын дүрээр
Г.Эрдэнэбилэг "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Фролло хамбын дүрээр
Г.Амгаланбаатар "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Фебийн дүрээр
Оны шилдэг эмэгтэй гол дүр:
У.Уранчимэг "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Эсмеральдийн дүрээр
Г.Отгонцэцэг "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Эсмеральдийн дүрээр
Ц.Баясгалан "Шар тэнгисийн тарчлаан" жүжгийн Сарнай дүрээр
Д.Буянтогтох "Бодончир сэцэн" жүжгийн Алунгоо эхийн дүрээр
     
Оны шилдэг эмэгтэй туслах дүр :
Б.Нармандах "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Гудулын дүрээр
Б.Эрдэнэцэцэг "Парисын дарь эхийн сүм" жүжгийн Гудулын дүрээр
Г.Урнаа "Шар тэнгисийн тарчлаан" жүжгийн Удган модны дүрээр
М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж