Үүний зэрэгцээ өчигдөр Малийн армийн нисдэг тэрэг Севарэ хотын ойролцоо осолдсоноос таван цэрэг амь үрэгджээ. Одоогоор Малийн албаныхан нисдэг тэрэгний ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
Франц болон Чад улсын армийн цэргүүд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Малийн хойд хэсгийн нутгуудыг лалын зэвсэгт босогчдоос чөлөөлөхөөр үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зэвсэгт босогчдын халдлага, дайралтын улмаас Чадын 30 орчим цэрэг амь үрэгдээд байгаа аж. Түүнчлэн Францын армийн зүгээс Малид үүрэг гүйцэтгэж байгаа 4000 орчим цэргээ энэ сарын сүүлчээс эхлэн эргүүлэн татаж, энэ жилийн эцэс гэхэд 1000 орчимыг нь л үлдэхээр төлөвлөж байгаа билээ.