Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирал дуусахад цөөхөн хоног үлдээд байна. Өнөөдөр NBA талбай дээр 14 тоглолт болоход хамгийн сүүлийн тоглолт сонирхолтой байсан ч Коби Брайнт бэртэл авч талбайг чөлөөллөө.
Өрнөд бүсийн “Лос-Анжелес Лэйкерс” “Голден Стэйт Уорриорс” хоёрын хооронд болсон тоглолтонд Лэйкерсчүүд талбай дээрээ 118:116-ийн харьцаагаар ялалт байгууллаа. Харин тоглолтын дөрөвдүгээр үеийн төгсгөлд Коби Брайнт бэртэл авч талбайг чөлөөлсөн юм. Тэрбээр багаа ялалт авсны дараа "Надад алхахад маш хүнд байна. Ямар ч нэмэр алга. Миний бодож байсан зүйл битгийн байгаасай гэж найдаж байсан ч ийм зүйл болчихлоо. Хэдийгээр цааш тоглох боломжгүй болсон ч багаа талбайн гаднаас дэмжих болноо" гэжээ.