
Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд жилдээ саяаас дээш орлоготой жижиг хувийн аж ахуйн нэгжээс 30 хувийн татвар авах саналыг дэвшүүлсэн байна. Мөн төсөлд татварын тооцоог багасгах, татвараас зугтах нүх сүвийг арилгах зэргийн арга хэмжээг оруулж өгчээ. Үүний үр дүнд төсвийн зөрөө 744 тэрбумын заагт хүрч байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4,4 хувь болж байна. Хэрэв төсөв батлагдах юм бол Обамагийн ерөнхийлөгчийн хугацааны хамгийн бага зөрүүтэй төсөв болох ёстой.
Мөн түүнчлэн Обама улсын хөрөнгө оруулалтын идэвхтэй компанийг өрнүүлэх санал дэвшүүлэв. Дэд бүтэцийг сайжруулахад тэрээр 50 тэрбум ам.доллар гаргах саналтай байна. Мөн аж үйлдвэрийн инновацийг дэмжих, боловсролыг сайжруулахад тус бүрт нь нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Конгресс уг төслийг тийм амар хүлээж авна гэсэн дүгнэлт харагдахгүй байна. Бүгд найрамдахчууд татвар нэмэгдүүлэх төлөвлөгөөг нь буцаасан. Төсвийн зарлагыг буулгах гэсэнд нь ардчилагч нар дургүй байгаа. Энэ санхүүгийн жилд төсвийн зарлага нь 3,8 их наяд байгаа бөгөөд энэ талаар шинэ төсөвт тандалт бага хийгдсэнгүй.
Төлөөлөгчдийн танхимын олонх болсон Бүгд найрамдахчууд төсвийн өөрсдийн төслийг санал болгож байгаа ба түүний гол зорилго нь ДНБ-ний 100 хувиас давсан зарлагыг эрс буулгах асуудал юм. Тэд 10 жилийн дотор төсвийн хэмнэлтийг 4,6 их наяд болгох саналтай байгаа. Ирэх жилд төсвийн зөрөө нь 500 тэрбумын төвшинд байх ёстой гэж тэд үзжээ. Сенатын олонх ардчилагч нар төсвийн орлогыг 975 тэрбумд хүргэн алдагдлаа 693 тэрбумын төвшинд барьж байх хүсэлтэй байгаа билээ.