Ерөнхийлөгч фейсбүүкчин боллоо

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч фейсбүүкчин боллоо

Хамгийн олон дагагчтай твиттерчдийн нэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдрөөс эхлэн фейсбүүкчдийн эгнээнд нэгдлээ. Тэрээр “Олон FB-чийн санаа оноог уншлаа. Цаашид боломжоороо санал бодлоо хуваалцаж байх болно. Нэг л өдөр олон нийтийн мэдээллийн энэ урсгалд нэгдэх байсан. Өнөөдөр энэ өдөр нь байж дээ. Зарим хүн болох гэж байгаа сонгуультай холбосон ч байна. Улсын маань Ерөнхийлөгч юу хийв, бас юу хийж байна, цаашид юу хийх бол гэж хүмүүс сонирхох нь зүйн хэрэг. Би ч ард олныхоо нийтлэг ашигт үйлчилж яваа хүний хувьд Та бүхэнд тодорхой мэдээлэл өгөх үүрэгтэй. Залуус, хүүхэд, ахмад хэн ч бай надаас асуух, надад хандаж санал бодлоо илэрхийлэх боломжтой. Би ч харилцааны энэ боломжийг ашиглаж Та нартай холбоотой байх болно. Нөгөө талаар би зөвхөн албан үүргээрээ бус хүнийхээ хувьд FB-д нэгдэж байна. Бидний өвөг дээдэс 1өдөр танилцаж 1000өдөр нөхөрлөнө гэж зүгээр ч хэлээгүй байх.Та бүхэнтэй нөхөрлөх олон мянган өдрийн аян ийнхүү эхэлж байна. Ийм боломж бидний үед байж,би Та бүхэнтэй энэ үед хамт амьдарч байгаадаа талархнам. Амжилт” гэсэн байна.

Түүний фейсбүүк хуудас нээгдсэн даруйд 15 гаруй мянга гаруй “Like” аваад байна. Олон томоохон улс төрчдийн фейсбүүк хуудсыг туслахууд нь хөтөлж явуулдаг, өөрөө холбоо үүсгэдэггүй гэдэг гомдол хардлагад өөрийнхөө компьютерийн өмнө уг хуудсыг нээсэн байдалтай буй зургаараа хариулт өгсөн байна.

Б.ЭНХМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж