Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /дөрөвдүгээр сарын 12/ 4,446 тоот арилжаагаар 23 компани 39,940,516 төгрөгийн 56,673 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 15017.83 нэгж байсан нь 88.45 нэгжээр буурсан үзүүлэлт бол 60 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Ремикон” ХК 5,850,000 төгрөгийн 30,000 ширхэг, “Хөх ган” ХК 1,066,698 төгрөгийн 6,238 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР