“Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” дэлгэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

“Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” дэлгэрлээ

Монголын утга зохиолын ертөнцөд шинэ зуун, шинэ мянганы  эхээр нэгэн шинэ давалгааг үүсгэсэн уран бүтээлч залуус бол утга зохиолын “Хөх мэдрэхүй” бүлгэмийнхэн юм. Тус бүлгэмийн гишүүн уран бүтээлч найман залуу аль хэдийнэ шүлэг найргийн тус тусын түүврээ гарган уншигчдын хүртээл болгож, утга зохиолын томчууд, судлаач шүүмжлэгчид ч тэдний шүлэг бүтээлийн талаар бичиж нийтэлсэн. Энэ  нь сонин хэвлэл ном товхимолд хэвлэгдэн олонд хүрсэн. “Хөх мэдрэхүй” бүлгэмийн уран бүтээлч залуус саяхан шинэ уран бүтээлүүдээ эмхтгэн “Хөх мэдрэхүй-шүлгийн цоморлиг” нэртэйгээр хэвлүүлжээ. Дөрвөн цагийн ном цувралын анхных буюу хаврын ном ийнхүү модод ногоорсон өдрүүдэд уншигчдын алган дээр цоморлигоо дэлгэлээ. Хөх мэдрэхүйн уран бүтээлч залуус өмнө хэвлүүлсэн тус тусын найман ном болон Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг, нийт есөн номынхоо нээлтийг ирэх долоо хоногт утга зохиолын хүрээнийхэн болон уншигчдын хамтаар хийх ажээ.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж