Английн Премьер лигийн удирдлага санхүүгийн цэвэр орчинг бүрдүүлэхийг
дэмжиж, санхүүгийн fair-play-г хэрэгжүүлэхээр боллоо. Ирэх улирлаас
эхлэн баг бүр гурван жилийн турш 105 сая паундаас илүү зарлага гаргахыг
хязгаарласан байна.
Харин цалингийн хэмжээ нь 52 сая паундад хүрдэг баг ирэх гурван
улиралд цалингийнхаа хэмжээг телевизийн орлогоос шалтгаалан тус бүр 4
сая паундаар л нэмэхийг зөвшөөрчээ.
Тэгэхээр 52 сая паундын цалин жилдээ олгодог баг ирэх жилд 4 сая, түүний дараагаар дахиад 4 саяар нэмэх боломжтой гэсэн үг юм
Гэхдээ бусад наймаа арилжааны замаар орлого нь нэмэгдэхийг бол
хязгаарлахгүй гэж заасан байна. Хэрвээ энэхүү журмыг зөрчвөл багийн
онооноос хасч, байрыг буулгах хүртэл арга хэмжээ авах юм байна.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn